Австралийн албаны хүмүүс олон нийтийн сүлжээнд өндөр нэр хүндтэй болсон Нил нэртэй далайн хавны хувийн орон зайг хүндэтгэхийг иргэдээс хүсэж байна. Таван настай энэхүү далайн хав нь Тасманийн хүн амаас хоёр дахин их дагагчтай болжээ.

Тус амьтан нь зам хаах, замын хөдөлгөөний хаалт, тэмдэглэгээг нугалах зэрэг үйлдэл гаргадаг тул ийнхүү олны анхааралд өртөөд байгаа юм. Албаныхан түүнийг "асуудал үүсгэгч" хэмээн тодорхойлж байгаа бөгөөд түүнийг үзэж сонирхох гэсэн хүмүүсийг зай барихыг уриалж байна.