Австралид хүн амины хэргээр бүх насаараа хорих ял эдэлж буй 55 настай Андре Маккечни (Andre McKechnie) шоронд Vegemite хэрэглэхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан ч шүүгч түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Vegemite нь шар айраг исгэх явцад гардаг дайвар бүтээгдэхүүнээр хийдэг, өтгөн хар хүрэн өнгөтэй, давсархаг амттай Австралийн алдартай хүнсний түрхлэг юм. Маккечни уг бүтээгдэхүүнийг өөрт нь олгохоос татгалзсан явдал нь Хүний эрх, хариуцлагын тухай хуулийн хартиг (Charter of Human Rights and Responsibilities Act) зөрчиж байна хэмээн үзэж, өнгөрсөн жил шүүхэд гомдол гаргажээ.
Гэвч Австралийн шүүгч түүний гаргасан хүний эрхийн маргааныг няцааж, хориглох шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.