Халловины баяраар хүүхдүүдийн цуглуулсан амттан, чихэр дотроос зүү, хадаас болон сүлбээр зүү зэрэг жижиг хэмжээтэй төмөр биетүүд илэрсэн тул Австрийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Австрийн холбооны эрүүгийн цагдаагийн албанаас Лхагва гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар, тус улсын хэд хэдэн байршилд хүүхдүүдийн авсан чихэрнээс металл зүйлс олдсон талаарх нийт 13 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Эдгээр тохиолдлын улмаас одоогоор эмнэлгийн тусламж, эмчилгээ шаардлагатай болсон хүн бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч цагдаагийн зүгээс эцэг эхчүүд болон хүүхдүүдэд хандан ямар нэгэн амттан идэхээсээ өмнө бүх чихрийг маш нарийн шалгаж үзэхийг анхаарууллаа.