Олон улсын хэвлэл South China Morning Post (SCMP) энэ долоо хоногт Хонконг, эх газрын Хятад болон Азийн бүс нутаг, дэлхий дахинд өрнөсөн үйл явдлуудаас уншигчдын сонирхлыг хамгийн их татсан долоон онцлох сэдвийг нэрлэлээ.
Эдгээр онцлох мэдээнүүдийн дунд үс ургуулахад тустай сам, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охины өмссөн тансаг зэрэглэлийн цанын хэрэгсэл зэрэг сонирхолтой сэдвүүд багтсан байна.
Түүнчлэн БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хүлээн авах үеэрээ Ерөнхийлөгч Ши Жиньпинийг дагалдан, англи хэлээрээ дахин яриа өрнүүлсэн тухай мэдээлэл энэхүү долоон онцлох үйл явдлын нэгээр нэрлэгджээ.