Албани улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын талаар тус улсын Ерөнхий сайд Эди Рама байр сууриа илэрхийллээ. Тэрээр DW агентлагт өгсөн ярилцлагадаа энэхүү жагсаалыг Трампын эсрэг хүчнүүдийн ашиглаж буй талбар гэж тодорхойлсон байна.

Жагсагчид засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн гудамжинд гарчээ. Тэдний үзэж байгаагаар, албанийн эрх баригчид улсынхаа байгалийн баялаг, газар нутгийг гаднын хөрөнгө оруулагчид болон тансаг зэрэглэлийн бүтээн байгуулалт хийх компаниудад зарж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Ерөнхий сайд Эди Рама жагсагчдын энэхүү бухимдал, шаардлагыг улс төрийн өөр зорилготой холбон тайлбарлаж байгаа бөгөөд уг үйл явдал нь олон улсын анхаарлыг татсан асуудал болоод байна.