Иерусалим хотод байрлах Исламын шашны хамгийн ариун газруудын нэг болох Аль-Акса сүмийг Израилийн эрх баригчид хяналтдаа авахаар зэхэж байгаа тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэхүү үйл явц нь бүс нутгийн тогтворгүй байдлыг улам хурцатгаж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Хэрэв Израилийн тал энэхүү сүмийг өөрийн хяналтад бүрэн авбал үүсэх үр дагавар нь маш ноцтой байж болзошгүй юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, уг үйлдэл нь цэргийн мөргөлдөөн, террорист халдлагууд гарах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй, дипломат харилцааг таслахад хүргэх аюултай байна.
Одоогоор уг асуудалтай холбоотой нөхцөл байдал үргэлжилж байгаа бөгөөд олон улсын анхаарлын төвд байна.