Англи улсад ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эрчим хүчний ундааг 16-аас доош насны хүүхдүүдэд худалдаалахыг хууль бус үйлдэл гэж үзэхээр болсон байна. BBC Health агентлагийн мэдээлснээр, тус хориг нь зөвхөн өндөр кафейн агуулсан ундаануудад хамаарах ажээ.

Энэхүү шинэ зохицуулалтын хүрээнд кафейны агууламж багатай зөөлөн ундаанууд нь хоригт өртөхгүй бөгөөд худалдаанд хэвийн байдлаар үргэлжлүүлэн гарах юм. Одоогийн байдлаар эрчим хүчний ундааны найрлага дахь кафейны хэмжээг харгалзан үзэж, өсвөр насныхны эрүүл мэндэд чиглэсэн энэхүү арга хэмжээг авахаар төлөвлөөд байна.