АНУ болон Ираны хооронд үүсээд буй цэргийн мөргөлдөөн улам бүр хурцадсаар байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх шинэ хүчин чармайлт гаргахыг уриаллаа.
Баасан гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, тус байгууллагын тэргүүн АНУ болон Ираны хоорондох цэргийн мөргөлдөөн үргэлжилж байгаад гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү мөргөлдөөний улмаас Персийн булангийн бүс нутаг даяар энгийн иргэдийн амьдардаг бүс болон цэргийн чухал дэд бүтэц ихээхэн сүйдээд байгаа ажээ.
Одоогоор талуудын хооронд үүсээд буй нөхцөл байдал хүнд хэвээр байгаа бөгөөд НҮБ-ын зүгээс мөргөлдөөнийг намжаах, дипломат яриа хэлэлцээг эхлүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.