АНУ болон Саудын Арабын хооронд цөмийн технологийн хамтын ажиллагааны талаарх шинэ хэлэлцээр байгуулагдсаныг NPR мэдээллээ.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд АНУ нь Саудын Араб улсад цөмийн технологи дамжуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Мөн уг баримт бичгийн дагуу Саудын Араб улс иргэний зориулалтаар ашиглах зорилгоор уран баяжуулах үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой болж байна.

Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь хоёр улсын технологийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлж байгаа бөгөөд одоогоор уг ажиллагааны хүрээ болон хэрэгжилтийн талаарх нэмэлт мэдээлэл гараагүй байна.