АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет тус улс генерал болон адмиралуудынхаа тоог 20 хувиар бууруулсан тухай Лхагва гарагт албан ёсоор мэдэгдлээ. Түүний хэлснээр уг алхам нь цэргийн удирдлагын түвшинд "хариуцлага тооцох" зорилготой аж.
Түүнчлэн энэхүү цомхотгол нь өмнөх засаг захиргааны хэрэгжүүлж байсан "woke" бодлогоос илүүтэй дайн тулааны бэлэн байдалд төвлөрөх чиглэлийг дэмжээгүй офицеруудад чиглэсэн байж болзошгүйг сайд цухуйлгасан байна. Хегсет уг цөөрүүлэлтийг томоохон "ололт амжилт" хэмээн тодорхойлжээ.