АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) баасан гарагийн үдээс хойш тус улс даяарх бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрийг бүс нутгийн агаарын хөдөлгөөнийг удирдах төвүүдэд үүссэн холбооны сааталтай холбоотойгоор гаргасан байна. FAA-ийн албан мэдэгдэлд дурдсанаар, нислэгийг зогсоох арга хэмжээг «онцгой нөхцөл байдал үүссэн тул аюулгүй байдлын үүднээс» авч хэрэгжүүлсэн гэжээ.

Тус улсын Тээврийн нарийн бичгийн дарга Шон Даффи (Sean Duffy) мэдэгдэхдээ, улсын хэмжээнд нисэх онгоцны буудлуудын хоорондох нислэгийн чиглэлийг зангиддаг бүс нутгийн 22 төвд холбооны асуудал нөлөөлсөн болохыг онцолсон байна.