АНУ-ын Жоржиа мужийн Уиндер хотод байрлах Апалачи ахлах сургуульд халдлага үйлдсэн өсвөр насны хүүд шүүхээс ял оноолоо. 2024 оны есдүгээр сард болсон уг хэргийг үйлдсэн 16 настай Колт Грэй өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх хурлын үеэр тогтоогдсоноор, халдлага үйлдэх үедээ Колт Грэй 14 настай байжээ. Тэрээр аавынхаа зул сарын баяраар бэлэглэсэн бууг ашиглан сургууль дээрээ халдлага үйлдсэн байна. Уг харамсалтай үйл явдлын улмаас 14 настай хоёр сурагч болон хоёр багш амиа алдаж, өөр есөн хүн шархаджээ.
Дээд шүүхийн шүүгч Николас Примм хэрэгтнийг насанд хүрсэн хүний хувиар шүүж, бүх насаар нь хорих ялыг хугацаанаас өмнө суллах эрхгүйгээр оногдуулсан байна.