АНУ-д үргэлжилж буй хэт халалт болон чийгшил ихтэй агаарын улмаас тус улсын томоохон хотуудад зохион байгуулагдах байсан Долоодугаар сарын 4-ний өдрийн баярын арга хэмжээнүүдийг цуцлахаас өөр аргагүйд хүрчээ.

BBC агентлагийн мэдээлснээр, 165 сая гаруй хүн аюултай халуун, чийгшилтэй нөхцөл байдлыг даван туулж байна. Вашингтон ДС-ээс Филадельфи хүртэлх бүс нутагт агаарын температур 38 хэм (100 хэм Фаренгейт) хүрч байгаа бөгөөд энэ нөхцөл байдал хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Энэхүү халуун цаг агаар нь баярын өдрийг тэмдэглэхээр төлөвлөсөн олон нийтийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа юм. Албаны хүмүүс аюултай халууны улмаас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.