АНУ Ираны аралд цохилт өгсний дараа өөрсдийнх нь эсрэг чиглэсэн агаарын халдлагуудыг амжилттай няцаасан тухай Бахрейн болон Кувейт улсууд Лхагва гарагт мэдэгдлээ. Ойрх Дорнодын бүс нутаг дахь дайны улмаас Персийн булангийн орнууд хариу цохилтын бөмбөгдөлтөд өртөж байна.
Хоёрдугаар сарын сүүлээр АНУ болон Израил Иранд цохилт өгснөөр эхэлсэн энэхүү мөргөлдөөн өдгөө АНУ-ын цэргийн бааз, байгууламжуудыг нутаг дэвсгэртээ байрлуулдаг Персийн булангийн улс орнууд руу хальж эхэлжээ.
Түүнчлэн Ираны арми Лхагва гарагт мэдэгдэл хийхдээ, тэдний нисгэгчгүй онгоцууд (дрон) АНУ-ын Patriot агаарын довтолгооноос хамгаалах системүүд болон дрон, пуужин хөөргөх тавцангуудыг онилсон гэж дурдсан байна.