АНУ-ын зэвсэгт хүчин Ираны цэргийн хүчин чадлыг сулруулах зорилготой ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Албан ёсны мэдээллээр, АНУ-ын командлал долоо дахь хоногтоо дараалан Ираны зэвсэгт хүчний эсрэг цохилт өгч байгаа ажээ.

Үүнтэй зэрэгцэн Ираны зүгээс Хормузын хоолой орчимд хүчтэй дэлбэрэлтүүд болсон талаар мэдээллээ. АНУ-ын зүгээс энэхүү ажиллагааг Ираны зэвсэгт хүчний чадавхыг бууруулах зорилготой гэж тайлбарлаж байна.