Вашингтон хотноо мягмар гарагт гаргасан шүүхийн нэхэмжлэлд АНУ-ын засаг захиргааг Иранаас орогнол хүссэн хүмүүсийн хувийн мэдээллийг хууль бусаар Ираны талд дамжуулсан хэмээн буруутгажээ.
Уг гомдолд дурдсанаар, АНУ-ын эрх баригчид өөрийн эх оронд "ноцтой аюул" нүүрлэсний улмаас орогнол хүссэн иранчуудын нууц мэдээллийг Ираны засгийн газарт өгсөн байна. Үүнд ардчиллын төлөө тэмцэгчид, шашны цөөнхийн төлөөлөл болон ЛГБТК бүлгийн хүмүүсийн хувийн мэдээлэл багтаж байгаа аж.
Энэхүү үйлдэл нь орогнол хүсэгчдийг эх орон руугаа албадан буцаагдах эрсдэлд оруулж болзошгүй байгааг нэхэмжлэлд онцолсон байна. Одоогоор энэ асуудалтай холбоотой шүүхийн үйл явц үргэлжилж байна.