Хоёр улсын хооронд дайны гацаанд орсон хурцадмал нөхцөл байдал үргэлжилж байгаа ч АНУ-ын Трампын засаг захиргаа Ираны дээд түвшний албаны төлөөлөгчдөд виз олгох шийдвэр гаргажээ.
АНУ-ын Төрийн департаментаас пүрэв гарагт мэдээлснээр, ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтад оролцох Ираны “үндсэн төлөөлөгчид” болон холбогдох чухал ажилтнуудад виз олгосон байна.
Эдгээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Иран улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар багтаж байгаа ажээ.