АНУ-ын зэвсэгт хүчин Ираны Хувьсгалт гвардийн корпусын эзэмшлийн олон арван байгууламж руу агаараас цохилт өгсөн тухай NPR мэдээллээ. Энэхүү ажиллагаа нь өөрийн цэргүүд рүү халдсаны хариу арга хэмжээ гэж АНУ-ын тал мэдэгдсэн байна.

Хэдэн өдрийн турш харьцангуй тайван байсан нөхцөл байдал ийнхүү дахин хурцдаж байгаа нь бүс нутагт бүрэн хэмжээний дайн дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Одоогоор талуудын хооронд үүсээд буй энэхүү зөрчил мөргөлдөөн цаашид хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна.