АНУ-ын зүгээс Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж, цохилт өгсөн байна. Энэхүү үйлдэл нь усан онгоц руу чиглэсэн хоёр дахь халдлага болсны дараа хийгдсэн арга хэмжээ юм.
Үүний хариуд Ираны тал мэдэгдэл хийхдээ, Кувейт болон Бахрейн улсад байрлах АНУ-ын дэд бүтэц рүү хариу цохилт өгсөн гэдгээ зарлажээ. Одоогоор талуудын хоорондох мөргөлдөөн үргэлжилж буй нөхцөл байдалтай байна.