АНУ Иран улсаас ирсэн сүрдүүлгийн дараа Их Британид байрлах хоёр дахь цэргийн агаарын баазаасаа нисэх онгоцуудаа татан авсан тухай The Wall Street Journal (WSJ) эх сурвалжуудыг эш татан мэдээллээ.
Тус сонины мэдээлснээр, уг сүрдүүлгийн улмаас Даваа гарагт Английн зүүн хэсэгт орших Их Британийн Хааны Агаарын хүчний Mildenhall (RAF) баазаас Америкийн цэргийн цэнэглэгч онгоцуудыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн Sky News агентлаг Мягмар гарагт нислэгийн бүртгэлийн мэдээллийг иш татан мэдээлэхдээ, Даваа гарагт тус Mildenhall баазаас нийт 12 онгоц нисэн гарсан гэжээ. Үүнд есөн цэнэглэгч онгоц болон гурван Osprey тээвэрлэгч онгоц багтсан байна.