АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Канадаас орж ирэх олон төрлийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулах захирамжид гарын үсэг зуржээ. Энэхүү шийдвэр нь ирэх 30 хоногийн дотор хүчин төгөлдөр болох юм.
Трамп энэхүү арга хэмжээг авах болсон шалтгаанаа Оттава хотын зүгээс Америкийн согтууруулах ундаа, автомашин болон сүүн бүтээгдэхүүний эсрэг “ялгаварлан гадуурхсан хандлага” гаргаж байна хэмээн тайлбарласан байна. Цагаан ордны мэдээлснээр, шинэ татвар нь дарс, хоккейн цохиур, цемент зэрэг олон төрлийн барааг хамрах ажээ.
Трамп энэ онд гаргасан олон татварын шийдвэр нь Дээд шүүхээр хүчингүй болсон туршлагатай. Тиймээс энэ удаад тэрээр Татварын тухай хуулийн 338 дугаар зүйл буюу өмнө нь ашиглагдаж байгаагүй хуулийн заалтыг ашиглахаар болсон байна.