АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт өгсөн ярилцлагадаа тус улс Канадтай худалдааны тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байгааг мэдэгдлээ. Тэрээр Fox News сувагт ярихдаа "Канад маш сайн байгаа, бид тун удахгүй Канадтай тохиролцоо хийнэ. Бид гайхалтай хэлэлцээр байгуулах гэж байна" хэмээн онцолсон байна.
Харин нөгөө талд Канадын Ерөнхий сайд Марк Карни хэлэлцээрийн хүрээнд хийх ажил байсаар байгааг дурдаад, Вашингтон зарим шаардлагаасаа татгалзсан тухай мэдэгдлээ.
Сүүлийн саруудад АНУ болон Канад улсууд бие биеийнхээ бараа бүтээгдэхүүнд олон тэрбум долларын тариф харилцан ногдуулаад байсан юм.