Худалдааны хэлэлцээ амжилтгүй болсны дараа АНУ бямба гаргийн өглөө Канадын 20 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулжээ.
Түүхэн холбоотнууд болох хоёр улсын хоорондох хурцадмал харилцааг намжаахаар хийсэн сүүлчийн шатны яриа хэлэлцээ үр дүнд хүрээгүй тул ийнхүү шийдвэрлэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уг импортын татвар нь Канад улсаас АНУ руу жил бүр нийлүүлдэг нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 5 хувийг хамарч байгаа аж. Эдгээр бүтээгдэхүүнд хоккейн цохиураас эхлээд эмнэлгийн хэл дарагч хүртэлх төрөл бүрийн бараа багтжээ.
АНУ-ын уг шийдвэрийн дараа Канад улс нэн даруй мэдэгдэл хийж, эдгээр татварын эсрэг яг ижил хэмжээний хариу татвар ногдуулан хариу барихаа илэрхийлсэн байна.