АНУ-ын засаг захиргаа Саудын Араб улстай арилжааны шинжтэй цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар NPR мэдээллээ.
Энэхүү шинэ хэлэлцээрийн хүрээнд Америкийн компаниуд Саудын Арабын цөмийн реактор болон түлш нийлүүлэх, уг салбарт үйл ажиллагаа явуулах тэргүүлэх эрх эдлэхээр болж байна. Гэрээний үргэлжлэх хугацаа нь хэдэн арван жилээр хэмжигдэх төлөвтэй байгаа бөгөөд нийт үнийн дүн нь тэрбум доллараар үнэлэгдэж байна.
Цөмийн эрчим хүчний энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын хоорондох арилжааны харилцаанд томоохон байр суурь эзлэхээр хүлээгдэж байна.