АНУ-ын Иллинойс мужийн эрх баригчид Чикаго хотын захад байрлах Хиндү шашны сүмд олноор буудах халдлага үйлдэхээр төлөвлөсөн гэх хэрэгт 19 настай залууг буруутган баривчилсан талаар мэдээллээ.

Эрх баригчдын мэдээлснээр, баривчлагдсан этгээдийг Александрос Папоракис гэдэг бөгөөд түүнийг баривчилсан тухай Лхагва гарагт албан ёсоор зарласан байна. Улмаар Пүрэв гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр түүний сэжигтэй хөдөлгөөний талаарх нэмэлт мэдээллийг хуваалцжээ.

Иллинойс мужийн хууль сахиулагчдын үзэж байгаагаар, сэжигтэн этгээд Ням гарагт Sri Venkateswara Swami (Balaji) хэмээх Хиндү сүмийн автомашины зогсоолд нэвтэрсэн гэж таамаглаж байна. Энэ явдлаас хэдэн цагийн дараа цагдаа нар төлөвлөгдөж байсан халдлагын талаар мэдээлэл хүлээн авч, сэжигтнийг өөрийнх нь гэрийн ойролцоогоос баривчилсан байна.