АНУ-ын ардчиллын ерөнхий түвшин, чанар сүүлийн хагас зуун буюу 50 жилийн хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрч унасан тухай шинэ судалгаанд дурджээ.

Энэхүү дүгнэлтийг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн (International IDEA) дэлхийн ардчиллын төлөв байдлын талаарх шинэ тайланд нийтэлсэн байна.

Тус тайланд тэмдэглэснээр, ардчиллын үзүүлэлтийг хэмжиж эхэлснээс хойших 50 жилийн хугацаанд АНУ-ын ардчиллын гүйцэтгэл, үйл ажиллагааны түвшин ийм доод хэмжээнд хүрч байгаагүй ажээ.