АНУ-ын Агаарын хүчний үүлэн тооцооллын систем кибер халдлагад өртсөн тухай хэвлэлүүдээр мэдээлсний дараа тус улсын зэвсэгт хүчин компьютерын аюулгүй байдалд ямар нэгэн асуудал үүсээгүй хэмээн баасан гарагт мэдэгдлээ.
Хэрэв энэхүү халдлага батлагдвал энэ нь сүүлийн долоо хоногуудад АНУ-ын дижитал дэд бүтцэд гарсан томоохон халдлагуудын хамгийн сүүлийнх нь болох юм. Агаарын хүчний Cloud One платформ халдлагад өртсөн эсэх талаар тодруулахад Пентагон тухайн системд халдлага гарсан эсэхийг шууд эрс үгүйсгээгүй байна.
Харин үүний оронд АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүн баасан гарагийн орой хэлэхдээ системийн үйл ажиллагаа аюулгүй, найдвартай хэвээр байгааг онцолсон байна.