АНУ-ын бүс нутгийн үйлдвэрлэлийн салбарын үнийн үзүүлэлт сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрснээр криптовалютын зах зээлийн тэргүүлэгч биткойнд инфляцын шинэ эрсдэл тулгарч байна.

Тодруулбал, Филадельфийн Холбооны нөөцийн банкны (Philadelphia Fed) борлуулалтын үнийн индекс өсөж, 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна.

Үүнээс гадна өмнө нь гарсан 10 дугаар сарын PCE буюу хувийн хэрэглээний зардлын үзүүлэлт нь Холбооны нөөцийн сангийн 12 дугаар сарын бодлогын хүүгийн хүлээлтэд өөрчлөлт оруулах боломжтой байгаа юм.