АНУ-ын Конгресст шинээр олонх болсон Ардчилсан намынхан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний ойр хүрээллийнхэнтэй холбоотой бизнесийн харилцааг шалгахаар төлөвлөж байгаатай холбогдуулан Вашингтоны Персийн булан дахь гол холбоотнууд шалгалтад өртөх төлөвтэй байна.

Трамп, түүний гэр бүл болон засаг захиргааны нөлөө бүхий гишүүд улс төрийн дэмжлэгийн хариуд хувийн ашиг сонирхлоо баяжуулахын тулд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт явуулах магадлалтай байгаа юм. Үүний хүрээнд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират болон Катар зэрэг улсууд Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд татагдан оролцож болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.