АНУ-ын Хууль зүйн яам Нью-Йорк Таймс сонины сэтгүүлчдэд илгээсэн албан ёсны шаардлагаа буцаан татахаар болсныг прокурор пүрэв гарагт болсон шүүх хурлын үеэр мэдэгдлээ.
Тус сонины сэтгүүлчид ерөнхийлөгч Дональд Трампын Катар улсаас хандивласан онгоцыг ашиглахтай холбоотой аюулгүй байдлын асуудлыг хөндөн бичсэнийхээ төлөө ийнхүү шахалтад ороод байсан юм. Манхэттен дүүргийн АНУ-ын прокурор Жэй Клейтоны зүгээс долдугаар сарын 10-нд гаргасан уг дуудлагын хуудас нь сэтгүүлчдийг мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг албадах оролдлого байсан гэж үзэж байна.
Шүүмжлэгчид үүнийг ерөнхийлөгчийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудад үзүүлж буй өргөн хүрээний дарамт шахалтын нэг хэсэг хэмээн тодорхойлж байгаа юм. Одоогоор уг асуудлын хүрээнд прокурорууд өөрсдийн байр сууриа өөрчилж, сэтгүүлчдэд тавьсан шаардлагаа цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байна.