АНУ-д салатны ногоонд паразитын халдвар тархсантай холбоотойгоор тус салбарт томоохон хямрал үүсээд байна. Энэхүү дэгдэлтээс болж иргэд салат идэхээс татгалзах болсон нь ногоо тариалагчид болон ресторан бизнес эрхлэгчдийн хувьд хүнд цохилт болж байна.
Одоогоор олон ресторан салатны оронд чанасан ногоог үйлчлүүлэгчдэдээ санал болгох замаар нөхцөл байдлыг зохицуулахыг оролдож байна. Салатны салбар нь нийт 3.79 тэрбум долларын эргэлттэй томоохон бизнес бөгөөд одоогийн үүсээд буй нөхцөл байдал нь энэ салбарыг бүхэлд нь хяналтаас гарах эрсдэлтэй гэж тариалагчид үзэж байна.
Одоогоор дэгдэлтийн улмаас тус салбарт үүсэж буй хохирол болон цаашдын нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй байгаа бөгөөд салбарынхан энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна.