АНУ-ын Ардчилсан намын сенаторууд тэрбумтан Илон Маскт хандан түүний SpaceX компани Украин дахь Starlink болон Starshield хиймэл дагуулын үйлчилгээндээ хязгаарлалт тавьсантай холбоотой бүх баримт, мэдээллийг хадгалж үлдэхийг үүрэг болголоо.
Starlink сүлжээний цэрэг, батлан хамгаалахын зориулалттай хувилбар болох Starshield нь Оросын дрон, пуужингийн дайралтаас хамгаалахад фронтын шугамын харилцаа холбоо болон дроны ажиллагаанд нэн чухал үүрэгтэй болохыг Украины зэвсэгт хүчин мэдэгддэг байна.
Гэвч аравдугаар сарын дундуур Украины албаныхан тус үйлчилгээг ямар нэгэн тайлбар, урьдчилан сануулгагүйгээр хязгаарласан хэмээн гомдол гаргажээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын сенаторууд холбогдох баримтуудыг хадгалахыг шаардсан байна.