АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Митч Макконнелл Вашингтон дахь гэртээ унаж, гурван сарын турш тэнхэрсний эцэст Даваа гарагт Капитолд эргэн ирлээ. Түүний энэхүү уналт нь Конгресст үүрэг гүйцэтгэх чадвартай эсэх талаар асуулт дагуулж байсан юм.
Кентукки мужаас сонгогдсон 84 настай сенатор сэтгүүлчдэд хандан "Би хоёр жил, үнэндээ хэдэн арван жилийн турш та нарын асуултаас зайлсхийсний дараа өнөөдөр та нараас хэд нь энд байхыг сайн мэдэхгүй байлаа. Гэхдээ та нартай уулзсандаа баяртай байна. Ажилдаа эргэн орж, энэ Конгрессын хугацаанд ажлаа дуусгах цаг боллоо" хэмээн ярьжээ.