АНУ-ын Бүгд найрамдах намаас сонгогдсон Кентакки мужийн сенатор Митч Макконнелл пүрэв гарагт нөхөн сэргээх эмчилгээний төвөөс гарсан тухайгаа мэдэгдлээ. Тэрээр цаашид нөхөн сэргээх эмчилгээгээ гэрийн нөхцөлд үргэлжлүүлэх юм.
Сенатын танхимын хуучин удирдагч тэрээр зургаадугаар сарын 14-нд анх эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар хэдэн долоо хоногийн дараа тэрээр унасны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэдгээ олон нийтэд ил болгожээ. Мөн тэрээр биеийн тамирын эмчилгээ хийлгэж байгаагаа дурдсан байна.
Түүний хувьд Капитолын ордон буюу АНУ-ын Конгресст хэзээ эргэн ирж ажиллах талаар тодорхой хугацааг зарлаагүй байна. Гэсэн хэдий ч сенаторууд удахгүй наймдугаар сарын уламжлалт амралтаа эхлүүлэхээр Вашингтоныг орхин явах төлөвтэй байгаа юм.