АНУ-ын Мэйн муж улсад болох Сенатын сонгуулийн өрсөлдөөн томоохон асуудалтай тулгарлаа. Ардчилсан намын нэр дэвшигч Грэм Платнер бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа намын удирдлагууд нь түүнийг нэрээ татаж авахыг шаардлаа.
Тодруулбал, нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй Грэм Платнерыг таван жилийн өмнө хүчээр бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгасан байна. Энэхүү мэдээллийн дараа Ардчилсан намын Сенат дахь удирдагч Чак Шумер болон Ардчилсан намын Сенатын сонгуулийн хороог тэргүүлж буй Нью-Йорк мужийн сенатор Кирстен Гиллибранд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Тэдний мэдэгдэлд дурдсанаар, хэрэв Грэм Платнер нэр дэвшигчийн суудлаасаа татгалзахгүй бол Ардчилсан намын Сенатын сонгуулийн хороо (DSCC) Мэйн муж улсын сонгуулийн сурталчилгаанд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Грэм Платнер нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн сенатор Сюзан Коллинз-той өрсөлдөхөөр төлөвлөж байсан юм.