Даваа гарагт Nature Sustainability сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар АНУ-ын хамгийн хүчин чадал бүхий дата төвүүд тус улсын цахилгаан хэрэглээний ойролцоогоор 2 хувийг эзэлж байгааг тогтоожээ. Мөн эдгээр төвүүдийн нүүрстөрөгчийн ул мөр нь Европын жижиг улсынхтай дүйцэхүйц хэмжээнд хүрсэн бөгөөд энэ үзүүлэлт цаашид ч өссөөр байгааг дурдсан байна.

Энэхүү судалгааг 2024 оны тавдугаар сараас 2025 оны дөрөвдүгээр сарын хооронд ажилласан 403 "hyperscale" дата төвд тулгуурлан хийжээ.

Судалгааны хамтран зохиогч Франческа Доминичигийн (Francesca Dominici) мэдээлснээр уг тооцоолол нь зөвхөн "хамгийн доод түвшний баримжаа тооцоо" (floor estimate) ажээ.