АНУ-аас Сири улсад суух тусгай элч бөгөөд Турк улсад суугаа Элчин сайд ням гарагт Голаны өндөрлөгийн талаар хоёр өдрийн өмнө илэрхийлсэн байр сууриа буцаалаа.
Тэрбээр өмнө нь Израиль улс НҮБ-ын тогтоолыг зөрчин Голаны өндөрлөгийг "одоо ч" эзлэн түрэмгийлж байна хэмээн ярьсан нь маргаантай газар нутгийн талаарх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурьтай зөрчилдсөн байв.
Израиль улс 1967 оны Ойрх Дорнодын дайнаар уг өндөрлөгийг Сириэс булаан авч, улмаар 1981 онд өөртөө нэгтгэсэн түүхтэй. Харин Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын хамтын нийгэмлэгийн ихэнх гишүүн энэ нутгийг эзлэгдсэн Сирийн газар нутаг гэж үздэг бөгөөд Израилийн нэгтгэлийг хүлээн зөвшөөрдөггүй байна.