АНУ-ын хүн амын тооллогын үйл явцад томоохон өөрчлөлт оруулж болзошгүй шинэ төсөл хэлэлцэгдэж байна. WIRED сэтгүүлийн танилцсан уг баримт бичигт хүн амын тооллогын үеэр баримт бичиггүй цагаачдыг бүртгэлд оруулахгүй байх санал тусгагджээ.

Үүнээс гадна, тооллогын асуулгын хуудсанд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдсөн байна. Тодруулбал, тооллогын үр дүнд гарч болзошгүй “гажуудал”-аас сэргийлэх зорилгоор иргэдийн арьсны өнгө болон бэлгийн чиг баримжааны талаарх асуултуудыг хасахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү санал нь хүн амын тооллогыг явуулах аргачлал болон цуглуулах мэдээллийн хүрээг хязгаарлах чиглэлтэй байгаа юм. Одоогоор уг төсөл нь хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд албан ёсоор хэрэгжиж эхлээгүй байна.