АНУ-ын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид Дэлхийн аваргын хасагдах шатанд ялалт байгуулсны дараах баяраа дуучин Элла Лэнглигийн “Choosin’ Texas” дууг хамтдаа дуулж тэмдэглэжээ.

Тус багийн хагас хамгаалагч Уэстон МакКенни өөрийн цахим хуудаснаа багийнхныхаа баярын бичлэгийг нийтэлж, “Ялалтын дараа Элла Лэнглигийн дуунаас илүү зүйл гэж үгүй” хэмээн бичсэн байна. Элла Лэнгли нь АНУ-ын хөгжмийн салбарт уран бүтээлээ туурвидаг кантри урсгалын дуучин юм.

Тамирчдын энэхүү баярын мөчийг дүрсэлсэн бичлэг нь спортын хүрээнийхэн болон хөгжмийн шүтэн бишрэгчдийн дунд багагүй яриаг үүсгээд байна.