АНУ-ын хөрөнгийн зах зээл лхагва гарагт өнгөрсөн долдугаар сараас хойших хамгийн тааруу өдрөө өнгөрүүллээ. Үүнд инфляцын нөхцөл байдал улам дордож байгааг харуулсан хамгийн сүүлийн үеийн дохио голлон нөлөөлсөн байна.

Зах зээлийн голлох үзүүлэлт болох S&P 500 индекс 1.1 хувиар буурсан бөгөөд энэ нь түүхэн дээд түвшиндээ хүрснээс хойших сүүлийн зургаан өдрийн тав дахь уналт нь боллоо. Мөн Dow Jones Industrial Average индекс 48 нэгж буюу 0.1 хувиар буурсан байна.

Технологийн салбарын Nasdaq composite индекс 1.9 хувиар доошилсон бөгөөд энэ уналтыг хиймэл оюун ухааны (AI) салбарын хувьцаанууд тэргүүлжээ. Түүнчлэн бондын зах зээл дэх өгөөж өссөн нь хувьцааны ханшид дарамт учруулж, зах зээлд болгоомжлол нэмэгдэхэд хүргэсэн байна.