АНУ-ын иргэний паспорт шинэчлэгдэж, Ерөнхийлөгч Дональд Трампын зураг бүхий загвар гарчээ. Энэхүү шинэ загварын паспортыг авах эсвэл татгалзах сонголт иргэдэд нээлттэй байгаа аж.

Гэвч уг паспортыг авах процесс нь тодорхой хязгаарлалттай байна. Тодруулбал, сонирхсон иргэд Вашингтон дахь Паспортын агентлагт (Washington Passport Agency) заавал биечлэн очих шаардлагатай юм. Мөн уг үйлчилгээг зөвхөн урьдчилан цаг авсан тохиолдолд үзүүлэх аж.

Хэрэв та ийм загварын паспорт авахыг хүсвэл эсвэл эсрэгээрээ ийм загвараас зайлсхийхийг хүсвэл дээрх журмын дагуу Вашингтон хотыг зорих хэрэгтэй болж байна.