АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) крипто салбарт хамаарах шинэ дүрмийг ойрын хугацаанд танилцуулахаар бэлтгэж байна. Тус байгууллагын шинэчлэгдсэн мэдээллийн хөтөлбөрөөс харахад, салбарынхны дунд "Reg Crypto" хэмээн нэрлэгдэж буй зохицуулалтын асуудал ойрын хугацаанд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн нэг болжээ.

Энэхүү санаачилгын гол зорилго нь крипто салбарт үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесүүд болон хөрөнгө босгох үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чиглэж байна. SEC-ийн зүгээс энэхүү шинэ дүрмийг энэ сардаа багтаан танилцуулах төлөвтэй байгаа юм.

Зах зээлийн шинжээчдийн хувьд тус байгууллагын энэхүү алхам нь крипто салбарын зохицуулалтын орчныг тодорхой болгох, улмаар шинээр гарч ирж буй компаниудад тулгардаг бэрхшээлийг бууруулах зорилготой хэмээн харж байна. Одоогоор шинэ дүрмийн нарийвчилсан заалтууд болон хэрэгжилтийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд салбарынхан SEC-ийн албан ёсны мэдэгдлийг хүлээж байна.