АНУ-ын Барааны фьючерсийн арилжааны комисс (CFTC) тус улсын биржүүд болон клирингийн төвүүдэд биткоины нөөц бүрдүүлэх үүд хаалгыг нээж өглөө. Гэхдээ үүнд 20 хувийн нөхцөл буюу болзол дагалдаж байна.

CFTC-ийн ажилтнуудын мэдээлснээр биржүүд болон клирингийн төвүүд нь шалгуур хангасан криптовалютыг тодорхой хөнгөлөлттэй үнэлэн тооцох боломжтой юм.

Мөн гаргасан жишээнээс үзэхэд жилийн буфер буюу нөөцийн хэмжээ нь зарим тохиолдолд дутагдаж, хүрэлцэхгүй байж болох эрсдэл харагдсаныг дурджээ.