АНУ-ын Сангийн яам террорист үйл ажиллагаатай тэмцэх хүрээнд томоохон арга хэмжээ авчээ. Тус улсын эрх баригчид Төв Азийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ISIS буюу "Исламын улс" бүлэглэлийн салбартай холбоотой гэж үзсэн 130 гаруй Tron сүлжээний крипто түрийвчийг хориг жагсаалтад оруулсан байна.
Энэхүү хоригийн хүрээнд уг түрийвчүүдэд байршиж байсан хөрөнгийг Tether компани царцаах арга хэмжээ авчээ. Tether нь зах зээлд өргөнөөр ашиглагддаг стейблкойн буюу ам.доллартай уягдсан крипто валютыг гаргадаг компани юм.
АНУ-ын засгийн газраас авсан энэхүү алхам нь террорист байгууллагуудын санхүүжилтийн сувгийг таслан зогсоох, крипто валютын сүлжээг хууль бус үйл ажиллагаанд ашиглахаас сэргийлэх зорилготой байна.