Аргентин улс Фолклендын арлуудын ойролцоо зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниудыг шалгаж, тэдэнд хориг арга хэмжээ авахаар болсноо мэдэгдлээ.
Энэхүү шийдвэр нь тус улсын Ерөнхийлөгч Хавьер Милей тухайн бүлэг арлуудыг өөрийн улсын нутаг дэвсгэр гэх байр суурийг "өөрчлөлтийн салхи" дэмжиж байна хэмээн хэлсний дараа гарчээ. Баасан гарагт Аргентины ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсны мэдэгдэл гаргаж, зөвшөөрөлгүй ажиллаж буй компаниудыг шалгах ажиллагааг эхлүүлэх үүрэг өгсөн болохоо зарласан байна.
Их Британи болон Аргентин улсууд 1982 онд Өмнөд Атлантын далайд орших тус арлуудын төлөө 10 долоо хоногийн турш дайтсан түүхтэй. Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэрт тооцогддог эдгээр арлуудыг аргентинчууд Лас Мальвинас хэмээн нэрлэдэг юм.