Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн од, дуучин Ариана Гранде өөрийн аялан тоглолтоо дуусгасны дараа олон нийтийн амьдралаас түр хугацаанд холдож, завсарлага авахаар болжээ.

Rolling Stone сэтгүүлд мэдээлснээр, дуучин бүсгүй одоо үргэлжилж буй аялан тоглолтоо амжилттай өндөрлөхийг зорьж байна. Тэрээр аялан тоглолтоо эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд аятайхан, аз жаргалтайгаар дуусгахыг хүсэж байгаа аж. Аялан тоглолт өндөрлөсний дараа тэрээр өөртөө зориулж удаан хүлээсэн амралтаа авах юм байна.

Ариана Гранде нь дэлхийн өнцөг булан бүрт сая сая сонсогчтой, поп хөгжмийн томоохон төлөөлөгч юм. Түүний энэхүү шийдвэр нь уран бүтээлчийн хувьд өөрийн эрүүл мэнд, хувийн амьдралаа тэргүүнд тавьж буй алхам болж байна.