Алдарт дуучин Ариана Гранде болон Холливудын нэрт жүжигчид болох Роберт Де Ниро, Бен Стиллер нар NBC сувгийн "The Tonight Show Starring Jimmy Fallon" нэвтрүүлэгт оролцохдоо "O Christmas Tree" хэмээх уламжлалт зул сарын дууг хамтран дуулжээ. Тус шоуны тусгай дугаарын урьдчилсан бичлэгийг Billboard цацсан байна.
Энэхүү үзүүлбэрт Ариана Гранде гоцлон дуулж, өндөр нот авсан нь үзэгчдийн алга ташилтыг хүртсэн бол Бен Стиллер болон Роберт Де Ниро нар өөрсдийн хувь нэмрийг оруулан гэнэтийн бэлэг барьжээ. Тус дугаарт хөтлөгч Жимми Фаллон мөн Рокфеллер төвийн 2026 оны зул сарын гацуур мод ирснийг тэмдэглэж байгаа бөгөөд дуучин Lil Baby хөгжмийн зочноор оролцох юм.
Уран бүтээлчид ийнхүү хамтдаа нэвтрүүлэгт оролцож байгаа нь "Meet the Parents" цувралын шинэ бүтээл болох "Focker-in-Law" киноны сурталчилгааны нэг хэсэг аж. Тус кино 11 дүгээр сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн бөгөөд Ариана Гранде уг бүтээлд Оливия Жонс хэмээх дүрийг бүтээжээ. Түүний дүр нь Грег болон Пэм Фокер нарын өсөж томорсон хүү Хенритэй болздог бүсгүйгээр гардаг байна.
Ням гаргийн уг тусгай дугаар нь NBC сувгийн "Sunday Night Football" шууд дамжуулалтын дараа цацагдах дөрвөн тусгай цувралын хоёр дахь нь юм. Дараагийн дугаарууд 11 дүгээр сарын 15 болон ирэх нэгдүгээр сарын 10-нд үргэлжлэн гарахаар төлөвлөгджээ.