Америкийн поп од, дуучин Ариана Гранде өөрийн уран бүтээлийн нууцлалыг хамгаалах зорилгоор хуулийн байгууллагад ханджээ. Тэрээр өөрийн цацагдаагүй дуунууд, гэрэл зураг болон видео бичлэгүүдийг зөвшөөрөлгүй олж авч, интернэтэд тараасан хакеруудыг шүүхэд өгсөн байна.
Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, тус шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар зөвхөн 2023 онд л гэхэд дуучны 45 ширхэг цацагдаагүй дуу интернэтэд задарсан байна. Хакерууд дуучны хувийн нууцад халдаж, олон нийтэд зориулагдаагүй бүтээлүүдийг ийнхүү хууль бусаар олж авчээ.
Одоогоор Ариана Грандегийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн дагуу ажиллагаа үргэлжилж байна.