Алдарт поп дуучин, жүжигчин Ариана Гранде өөрийн уран бүтээлээ хамгийн этгээд бөгөөд санаанд оромгүй нөхцөлд сонсож байсан хөгжилтэй дурсамжаа хуваалцжээ.

Тэрбээр 11 дүгээр сарын 25-нд нээлтээ хийх "Focker-in-Law" инээдмийн кинонд хамтран тоглосон жүжигчин Бини Фельдштейнтай хамт "Harper’s Bazaar" сэтгүүлийн бичлэгт оролцсон байна. Ярилцлагын үеэр түүнээс өөрийнхөө дууг сонссон хамгийн хачирхалтай газрын талаар асуухад Гранде бикини вакс хийлгэж байхдаа гэж эргэлзээгүйгээр хариулжээ.

Грандегийн хэлснээр, үйлчилгээ үзүүлж байсан гоо сайханч эмэгтэй эхэндээ түүнийг дуучин Ариана Гранде гэдгийг таниагүй бөгөөд ажлаа хийж байх зуур түүний дуу явж эхэлсэн байна. Тэрхүү эвгүй ч гэсэн инээдтэй мөчид гоо сайханч эмэгтэй "Дашрамд хэлэхэд, манай хүүхдүүд таны шоунд дуртай" гэж хэлсэн тухай дуучин хуваалцжээ. Гранде уг явдлыг маш нөхөрсөг, таатай дурсамж байсан хэмээн тодорхойлсон байна.

Энэ долоо хоногт Грэммийн дөрвөн шагналд нэр дэвшсэн Ариана Гранде нь удахгүй дэлгэцнээ гарах "Focker-in-Law" кинонд Оливия Жонсын дүрийг бүтээж буй бөгөөд уг кинонд Роберт Де Ниро, Бен Стиллер зэрэг алдартай жүжигчид тогложээ.