Billboard сэтгүүлээс долоо хоног бүр хүргэдэг "New Music Friday" буюу баасан гарагийн шинэ уран бүтээлийн жагсаалтад энэ удаад дэлхийн нэр хүндтэй олон уран бүтээлчид багтлаа. Энэхүү жагсаалт нь тухайн долоо хоногийн хамгийн их яригдаж, сонсогчдын анхаарлыг татаж буй бүтээлүүдийг нэгтгэн хүргэдэг юм.
Поп од Ариана Гранде өөрийн найм дахь студийн цомог болох Petal-аа албан ёсоор гаргалаа. Өмнөх бүтээлүүдээсээ ялгаатай нь энэхүү цомогт дуучин өөрийн үзэл бодлыг илүү зоригтой илэрхийлсэн байна. Billboard-ын дүгнэлтэд энэхүү цомгийг олон нийтэд хандсан нэгэн төрлийн эсэргүүцэл хэмээн онцолжээ.
Раппер Cardi B зуны улирлын шилдэг дуу болох магадлалтай “AH HA” нэртэй шинэ синглээ танилцууллаа. Клубт сонсоход тохиромжтой хэмнэлтэй энэхүү дуу нь түүний өмнөх амжилтуудыг үргэлжлүүлэх төлөвтэй байна.
Мөн Мексик-Америк гаралтай уран бүтээлчид болох Селена Гомес болон Бекки Жи нар продюсер Бенни Бланко-той хамтран “Te Olvido (La La)” дууг гаргалаа. Испани хэл дээрх энэхүү дуу нь кумбиа хэмнэлийг поп урсгалтай хослуулсан бөгөөд Мексикийн соёлыг харуулсан дүрс бичлэгтэйгээр гарчээ.
Түүнчлэн дуучин Slayyyter өөрийн аялан тоглолтын үеэр анх танилцуулсан “BRAND NEW CHANEL$” синглээ сонсогчдод хүргэсэн бол Шабузей (Shaboozey) 20 дуунаас бүрдэх концепц цомгоо энэ долоо хоногт гаргаад байна.